Төрөлжсөн олон төрлийн чанартай Япон автомашинууд!Япон Ачааны машины төрөлжсөн дэлгүүр De-Car Great Motors LLC

Яагаад ДеКар ХХК ийг сонгох хэрэгтэй вэ?

Our Feature

Аюулгүй худалдан авалт хийх

Манай ĸомпани нь машинуудыг нөөцөлж оруулж ирэхдээ, манай тусгай ажилтнууд тээврийн хэрэгслүүдийг сайн шалгаж, зөвхөн өндөр чанартай тээврийн хэрэгслийг сонгож оруулахын тулд автомашины чухал хэсгүүдийг сайтар шалгаж үздэг болно.

Үндсэндээ бид дийлэнх тохиолдолд ачааны машиныг нөөцөлж борлуулдаг бөгөөд ихэнх нь хэрэглэгчдийн хэрэглээ болсон сайн чанарын Япон ачааны машин байдаг. Чанартай тээврийн хэрэгслээс гадна, зарим нэгэн засвар шаардлагатай машин байсан ч засварын дараа, өндөр чанартай сайн машин болон дахин төрөх машинуудыг сонгон авч, засвар үйлчилгээ хийдэг. Манай компаны давуу талуудын нэг нь бид худалдан авагчид худалдан авалт хийхдээ яг юу хайж байгааг маш сайн ойлгодог явдал юм.

こだわり抜いた仕入れイメージ

Тээврийн хэрэгслийн эрүүл мэндийн гэрчилгээ бүтээдэг

Тухайн тээврийн хэрэгсэлийг бид ямар нэгэн асуудал согогтой эсэхийг шалгаж, бүх үзүүлэлт, хэмжээ, дагалдах хэрэгсэл гэх мэтийг тэмдэглэж авдаг. Энэ нь танд үнэн зөв мэдээлэл өгөх зорилготой юм. Түүнчлэн тухайн үед ямар нэгэн асуудал согог илэрсэн тохиолдолд бид яаралтай засвар үйлчилгээ хийж, борлуулалтын өмнө төгс нөхцөлд аваачихад бэлтгэдэг.

Бодлоготой ажилладаг

Бодлоготой ажилладаг

Нөөцөнд оруулж ирсэн ачааны машинуудыг голчлон маш сайн цэвэрлэж, дийлэх тохиолдолд будганд оруулдаг. Тээврийн хэрэгслийн дотор тал салоныг цэвэрлэхдээ тааз, доторлогоо, суудал, шалны хивс зэргийг хуулж, сайтар цэвэрлэдэг. Ачааны машины дотор тал нь олон жилийн турш хуримтлагдсан шороогоор дүүрэн байдаг. Бид үйлчлүүлэгчдийнхээ баяртай царайг төсөөлөн сайтар цэвэрлэдэг бөгөөд нилээдгүй их цаг зарцуулдаг. Ер нь Үйлчлүүлэгчидээс "Маш цэвэрхэн юм аа" гэж хэлэхийг олонтаа сонсдог.

Будгийн хувьд, Нөөцөнд оруулж ирэх үед машины биед наалдсан шороо, давирхай, Зэв зэргийг байнга арилгадаг бөгөөд гадна талыг нь сайтар цэвэрлэж бэлтгэсний дараа тусгай зориулалтын будгийн бүхээгт будгийн ажилыг эхлүүлдэг. Энэ төрлийн суурь бэлтгэл нь будганд оруулахад хамгийн чухал зүйл бөгөөд үүнд цаг хугацаа, хүч чармайлт шаардагддаг, Гэсэн хэдий ч бид хүчээнгүйлэн ажилласаар байна.

Бусад автомашин борлуулагч, ченжүүд машинаа худалдаж авсан яг тэр чигээр нь зардаг. Харин манай ДеКaр ХХК бол өөр. Үйлчлүүлэгчид манайхаас худалдан авалт хийснийхээ дараа унаагаа тав тухтай унаад явах нь засвар үйлчилгээтэй адил чухал гэж бид боддог.

Өргөн Хүрээний Тээврийн хэрэгсэлтэй

Өргөн Хүрээний Тээврийн хэрэгсэлтэй

Япон улсын Каваниши, Таĸаразуĸа, Мита зэрэг газруудад манай компаны 80-100 орчим тээврийн хэрэгсэл үргэлж таны гарт очиход бэлэн байж байдаг.Та манай вэбсайтаар болон Facebook хуудсаар зочилж манай бүх машинуудыг үзэж харах боломжтой.

お客様に安心してご購入いただくために

Үйлчлүүлэгч та бүхэн сэтгэл ханамжтай худалдан авалт хийх боломжтой

Манай компань нь соёлтой үйлчилгээ, эелдэг байдлаараа бусдаас ялгардаг. ДеКар Моторс ХХК бид үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийг сонсож, тэдний асуусан тээврийн хэрэгслийн талаар аль болох дэлгэрэнгүй тайлбар өгдөг. Таныг манайхаар зочлоход бид таньтай цуг тээврийн хэрэгслийн байдал, чанарыг шалгахын тулд үргэлж хамт туршилтын жолоодлого хийдэг байгаа.

Та Автомашинаа маш сайн баталгаат чанартайгаар худалдаж аваарай. Энэ бол ДеКар Моторс ХХК ын бүх ажилтнуудын эрхэмлэдэг бодлого юм.

Төлөөлөгчийн мэндчилгээ

De-Car Group LLC нь байгуулагдсан цагаасаа хойш бид олон үйлчлүүлэгчдэд борлуулалт хийсэн бөгөөд Япон улсын хойд хэсгийн Хоĸĸайдо мужаас өмнө зүгийн Оĸинава хүртэлх үйлчлүүлэгчдээс дахин давтан захиалга авсаар байна. Бүх Үйлчлүүлэгчиддээ Маш их баярлалаа. Манай уриа бол “энгийн бөгөөд хүчтэй, нухацтай бөгөөд зөв, оюун ухаан, бие махбодын хувьд хүчтэй байх” явдал юм. Өнгөн дээрээ зүгээр нэг зарж борлуулах биш, үргэлж нухацтай хандаж, өдөр бүр ажилтайгаа нүүр тулж шаргуу ажилладаг. Давтан үйлчлүүлэгчдийнхээ тоог цаашид ч нэмэгдүүлэх боломжтой гэдэгт бид үргэлж итгэдэг!

Ажилтны танилцуулга

  • Ногүчи

    Ногүчи

    Борлуулалтын ажилтан.Бид өдөр бүр үйлчлүүлэгчийнхээ байр сууринаас харж ажилладаг. Худалдан авалт хийх гэж эхлэхээс худалдан авалт дуусах хүртэл бид танд өчүүхэн зүйлээр ч болтугай тусалж чадвал би баяртай байх болноо!

  • Мацуяма  Үзлэг

    Мацуяма Үзлэг

    цэвэрлэгээг хариуцна.Үзлэг болон Машины цэвэрлэгээг надад даатга. Худалдан авалтын үеэрх үйлчлүүлэгчдийнхээ баяр баясгалантай царайн дээр тулгуурлан машинуудын үзлэг цэвэрлээг сайтар хийж байгаа!

  • Гуен Суан Ху

    Гуен Суан Ху

    2019 оны 8-р сарын сүүлээр тус ĸомпанид элсэж, Вьетнамаас Японд ирсэн.Шинэхэн 19 настай! Би Япон ачааны машин (машин)-тай холбоотой ажилтай болсондоо баяртай байна! Би маш их зүйл сурч, Цаашид ч бүр илүү сайжирнаа!!

  • Зүүн: Займа / Төв Зүүн: Үчи / Төв Баруун: Заима / Баруун: Кицүнэзуĸа

    Зүүн: Займа / Төв Зүүн: Үчи / Төв Баруун: Заима / Баруун: Кицүнэзуĸа

    Бид эрэгтэй ажилчдад ялагдахгүй гэсэн өөдрөг сэтгэлээр өдөр бүр чадах бүхнээ хийж хичээнгүйлэн ажиллаж байна!